ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200м² талбайд лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх туршилтыг хийж туршжээ.
Уг ажлыг лагийг боловсруулж бордоо гаргах төслийг хийж гүйцэтгэж буй “Эко тайхи” ХХК нь Япон улсын “Эко энержи систем” компанийн технологийн дагуу 2019 оны 08 сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь Япон улсын арга аргачлалын дагуу гаргаж авсан бактерийн тусламжтайгаар амьтан, ургамлын хог хаягдал ашиглан өндөр чанарын бордоо үйлдвэрлэх, үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд бактери болон модны үртэс, тахианы сангас болон бусад шаардлагатай зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10м3 өсгөврийг 500м3 үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай холих замаар бордоог бэлтгэдэг технологиор ажилладаг ажээ.
Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байгаа гэнэ.