Б.НАМУУНТАМИР
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт гаргажээ. Гэхдээ түүний өргөдөл Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсоор очоогүй байгаа гэв. Түүнийг энэ оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу УИХ-аас ЗХЖШ-ын даргаар томилсон юм.