СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн жагсаалд оролцогчдыг танихын тулд цэнхэр усаар бууджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгийн жагсагчид 17 дахь долоо хоногтоо тасралтгүй жагсаал тэмцлээ үргэлжлүүллээ. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өмнөх жагсаал жагсагчид болон цагдаа нарын ширүүн мөргөлдөөнөөр үргэлжилжлэв.

Жагсагчид тоосго, галт бөмбөг шидсэн бол цагдаа нар хариуд нь цэнхэр өнгийн даралтат усаар буудаж, нулимс асгаруулагч хий цацсан байна. Маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр Бээжин дэх эрх баригчид улсаа үүсгэн байгуулсны баяраа тэмдэглэх гэж байгаа нь Хонконгийн жагсагчдын хувьд дэлхийн нийтийн анхаарлыг татах чухал боломж хэмээн зарим ажиглагчид үзэж байгаа юм.

 

 

Ням гарагийн жагсаалд бүх насны олон мянган иргэн оролцож, тайван замаар эхэлсэн боловч үдээс хойш эмх замбараагүй байдал, мөргөлдөөнөөр үргэлжилжээ.  

 

 

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж Си Зиньпин дарга онцгой цэргийн жагсаалыг нийслэл Бээжинд үзэж сонирхох аж. гэжээ. Цэргийн жагсаалд урьд өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй орчин үеийн дэвшилтэт технологиг бүхий хүчирхэг зэвсэг техникийг танилцуулна гэж олон улсын эх сурвалжууд дурдаж байсан юм.

 

 

Хонконгийн удирдагч Кэрри Лам өнөөдөр Бээжинг зорино. Түүнийг буцаад ирэхэд төрөлх хотод нь эсэргүүцлийн жагсаал тэмцэл дээд цэгтээ хүрсэн байх болов уу гэж эх сурвалж дурджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.