Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Ховдын хойд, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Маргааш нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТОД: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар секундэд секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.