СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ эрчим хүчний эх үүсвэрийнхээ 59 хувийг нүүрсний цахилгаан станцаас бүрдүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

БНХАУ-­ын дарга Ши Жиньпин 2030 он хүртэл нүүрстөрөгчийн ялгаралтыг доод түвшинд хүртэл бууруулж, нүүрснээс хараат байдлаас гарах зорилт тавиад байгаа билээ. Нью Йорк хотноо өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ­-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний хурлын үеэр тэрбээр хаягдлаа жил бүр 12 тэрбум тонноор багасгаж, нүүрсхүчлийн хийг хамгийн багаар ялгаруулах замаар эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих арга зам хайна гэдгээ амласан.

Хэдийгээр . Гэхдээ шинжээчид үүнийг БНХАУ­-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбон тайлбарлаж байна.

“Greenpeace” судалгааны байгууллагын ахлах зөвлөх Ли Шуо “Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Вашингтон, Бээжингийн худалдааны дайн хүрээгээ тэлсний улмаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт түүхэн доод хэмжээд хүрсэн. Эдийн засгийн өсөлт сул байгаа нь зарим бус нутагт нүүрсний цахилгаан станц барихаас өөр аргагүйд хүргэж байна” гэв. БНХАУ нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхий даяараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй энэ үед тус улс нүүрсний хэрэглээгээ бууруулах эсэх нь олон улсын анхаарлын төвд байгаа юм. Тус улс өнгөрсөн онд .

Олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулах улам хүндрэлтэй болсоор байгаа. Үүнийг дагаад шинэ төсөл хэрэгжих бололцоо улам хумигдсаар байна. Канад, Франц, Герман, Их Британи зэрэг улс нүүрснээс татгалзах төлөвлөгөө ч танилцуулаад байгаа юм. Энэтхэгт шинээр барьж байгаа нүүрсний цахилгаан станцуудад утааны ялгарлыг хянадаг боловсронгуй тоног, төхөөрөмж суурилуулах шаардлага тавьдаг болжээ. Энэ нь нүүрсний станцуудын зардлыг өсгөх болсон.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нүүрсний цахилгаан станцын төсөл санхүүжүүлэх улам бүр хүндрэлтэй болж байна. Дэлхийн хэмжээнд нүүрсний үйлдвэрүүдийн жилд дунджаар үйлдвэрлэх эрчим хүч буюу “Хүчин чадал ашиглалтын коэффициент” 63 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл, нүүрсний цахилгаан станц байгаа хүчин чадлаа бүрэн гүйцэд ашиглахгүй байна гэсэн үг юм.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/09/28/asia/china-coalplant-inner-mongolia-intl-hnk/index.html

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.