СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-30

Замын-Үүдийн гаальд “даам” явсан Д.Солонго хотын гаалийг самрах нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаар Д.Солонго гэх эмэгтэй ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Замын­Үүдийн гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан түүхтэй. Замын­Үүдээс улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч даргын зөөлөн суудалд суусан. Үүнээсээ хэдхэн сарын дараа тэрбээр тус газрын дарга болсон байдаг. Улстөрчдийн нөлөөлөл ч юм уу, жилийн дотор албан тушаал ахисан түүнийг саар мэдээ багагүй дагадаг. 

Саяхан . Монголын ард түмэн гаалийнхан авлигад хэрхэн “идэгдсэн” гэдгийг тэр бичлэгээс ил тод харсан гэхэд болно. Тэгвэл дээрх авлигын хэргийн үйл явц Д.Солонгыг тус газрын дэд даргаар ажиллаж байхад нь болсон байдаг. Гаалийн байцаагч нарыг АТГ­ынхан дээлийг нь нөмөргөж, цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж, авлига өгсөн, авсан хэргээр олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Замын­Үүдийн хил гаалиар байнга үйлчлүүлдэг хүмүүс “АТГ­ынханд Замын­Үүдийн гаалийн дэд даргаар ажиллаж байгаа Д.Солонго бусдаас авлига авдаг асуудлыг удирдан зохион байгуулсан байж магадгүй.

Баригдсан хүмүүс бүгд Д.Солонготой ойр дотно байсан. Яагаад авлига авдаг сүлжээ гэмт хэргийн гол зохион байгуулагчийг барихгүй байгаа юм бэ” гэх утга бүхий гомдлыг удаа дараа холбогдох хуулийн байгууллагад өгсөн байдаг. Гэвч АТГ­ынхан Д.Солонгыг шалгалгүй өнгөрөөсөн юм билээ. Үүнээс үүдэлтэйгээр Замын­Үүдийн хилийн боомтын хил гааль, мэргэжлийн хяналтын ажилтнууд “Уснаас хуурай гарагч Д.Солонго” гэх нэр хоч хүртэл түүнд өгч байсан гэнэ.

Гаалийн ерөнхий газрынхан шүү дээ. Та сайн судалж үзсэн биз дээ. Их олон хүн наад хүний чинь ааш авир муутай талаар ярьж байгаа. Ийм хүнийг тавих нь зөв үү” хэмээн шүүмжилж байсан гэнэ. Гэвч ГЕГын дарга Б.Асралт түүнийг Хотын гаалийн орлогч даргаар томилсон байдаг аж. МАХН­ын хүн гэгдэж байсан Д.Солонгыг Б.Асралт ингэж л “дуртай” албанд нь томилсон түүхтэй.

Д.Солонго ажилдаа томилогдож ирээд өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлсэн байна. Мөн залуу боловсон хүчнүүдийг ямар нэгэн шалтаг шалтгаан олж шахаж хавчих нь хэрээс хэтэрсэн гэнэ. Түүний шахалтыг тэсч дийлэхгүй болсон залуус ажлаасаа гарчээ. Д.Солонго даргын хууль бус үйлдлийн талаар нэгэн эх сурвалж бидэнд ноцтой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Д.Солонго дарга ажилтнуудтайгаа харилцахдаа байнга загнаж зандардаг. Бас дээрээс нь гаалийн бүсэд хамгийн ашигтай байж болох буюу иргэн, аж ахуйн нэгжүүдээс авлига авч болох газруудад өөрийнхөө гарын хүмүүсийг тавьдаг. Уг нь гаалийн байцаагч нар нэг хяналтын бүсэд олон хоног ажиллах ёсгүй. Гэтэл Д.Солонго дарга өөрийнхөө багийн хүмүүсийг ашигтай газарт олон хоног байлгадаг.

Бүр улирааж хүртэл байршуулан ажиллуулдаг. Үүний цаана их хэмжээний авлига хээл хахууль эргэлдэж байх магадлал өндөр. Ямар ч дарга өөрийнхөө хамгийн найдвартай хүнийг хамгийн ашигтай газартаа ажиллуулдаг. Түүгээрээ дамжуулан хууль бус бараа хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт худлаа хийж, бага татвар ногдуулах, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авдаг, гар хөлөө болгодог байх магадлал өндөр” гэв.

Өөр нэг албаны эх сурвалж “Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Д.Солонготой холбоотой ноцтой баримт цөөнгүй бий, олон нийтэд удахгүй дэлгэнэ” гэсэн юм.

С.Болдбаатар

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.