Нийслэлийн автозамын газраас шугам сүлжээний шинэчлэлтийн ажил болон үерийн суваг барьж буйтай холбоотойгоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын өчигдөр оройн 23.00 цагаас эхлэн дөрвөн байршилд замыг хэсэгчлэн хаахаар болсноо мэдэгдэж байсан.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошууны тойргоос Жанцан дэлгүүр хүртэлх зам, Баянзүрх дүүрэгт Монелын уулзвар болон Саруул тэнгэр хорооллын урд зам, Баянгол дүүрэгт Төмөр замын саадын арын туслах замыг тус тус хаасныг өнөөдөр өглөөний 07.00 цагаас нээж хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх юм байна.