Дэлхий ертөнц дээрх далай тэнгис, хөрс, цасанд агуулагдаж байдаг бичил хуванцар таны ууж буй аягатай цайнд хүртэл агуулагдаж байдаг ажээ. Саяхны нэгэн судалгаагаар бичил хуванцрын олон тэрбум өөдөс цайны уутанд байдаг ба та бидний ууж буй аягатай усанд цайны хамт ордог байна.
Канадын МакГилл их сургуулийн судлаачдын олж тогтоосноор дөрвөн төрлийн цайны уутанд бичил хуванцрууд их хэмжээгээр агуулагддаг аж. Судлаачид нэг уут цайнд 11,6 тэрбум бичил хуванцар байдаг ажээ. Энэ нь хоол хүнс, унданд агуулагддаг хуванцраас хэдэн мянга дахин их тоо баримт юм.
Судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй тул үр дүнг нь хараахан олж тогтоогоогүй байна. Хүн долоо хоног бүрт дунджаар таван грам хуванцар иддэг аж.
Эх сурвалж: www.cnn.com