СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Бусдад алагдсан цахим одын ахад бүх насаар нь хорих ял оноов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Пакистаны цахим сүлжээний од байсан Кандель Балоч 2016 оны долдугаар сард 26 насандаа бусдын гарт амь насаа алджээ. Түүний нууцлаг үхлийн хэргээс хойш гурван жилийн дараа хэрэгт холбогдуулан зургаан эрэгтэйг баривчлан саатуулсны нэг нь эмэгтэйн төрсөн ах Васем Балоч байжээ.

Шүүгчид цахим одын ахад бүх насаар нь хорих ял оноосон байна. Учир нь эмэгтэй цахим сүлжээнд зурагнуудаа байршуулж олны анхааралд өртөж гэр бүлээ шившигтэй байдалд оруулсан хэмээн буруутгасан байна.

 

 

Хэрэгт холбогдуулан баривчилсан зургаан хүний нэг нь исламын шашны номлогч Муфти Абдул Кави байсан юм. Тэрээр сошиал одыг бусдын гарт алагдахаас сарын өмнө селфи зургаа олон нийтэд дэлгэсэн хэмээн хурцаар шүүмжилж байжээ. Бүсгүй хамгийн сүүлд Рамадан сарын үеэр Муфтитай уулзахаар явж байна гэдгээ цахим сүлжээнд нийтэлснээс хойш удалгүй амь насаа алдсан байдалтай олдсон юм.

 

 

Бүх насаараа хорих ял авсан Васемын эцэг эх хүүгээ гэм буруугүй гэж үзэн суллах хүсэлт тавьсан байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы мэдээлснээр Пакистан улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр үл ойшоодог хоёр дахь улс юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.