Ойролцоогоор 10 жилийн өмнө хулгайлагдсан Египетийн алтан булшийг Нью-Йоркийн Метрополитан музейд дэлгэн харуулжээ. Тун удахгүй дөрвөн сая ам.долларын үнэтэй булшийг нутагт нь буцаах юм байна.
Уг алтан булш Египетийн Минья мужаас 2011 оны хувьсгалын үеэр хулгайлагджээ. Арабын нэгдсэн Эмирт улсаар дамжин Герман, Франц улсуудад хүрч зарагдан 2017 онд Метрополитан музейд ирсэн байна.
Музейд алтан булшаас гадна Египетээс ирсэн 70 гаруй эд зүйлийг үзүүлэн тавьжээ.
Эх сурвалж: www.cnn.com