СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистанд Ерөнхийлөгчийн сонгуульд 18 нэр дэвшигч өрсөлдөж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Афганистаны ард иргэд өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгох санал хураалтад оролцож байна. Гэвч зарим бүсэд санал хураах иргэдийн аюулгүй байдал зөрчигдөж болзошгүй байгааг олон улсын эх сурвалжууд онцолжээ.

Талибаны зэвсэгт бүлэг санал хураах байрууд руу дайрч, сонгуулийн явцыг бусниулна гэдгээ анхааруулж байгаа юм. Одоо шинээр сонгогдох Ерөнхийлөгч авлига хээл хахууль, зэвсэгт мөргөлдөөний эсрэг дөрвөн жил тэмцэж эрх барина.

Афганистанд АНУ тэргүүтэй гадны орнууд цэрэг дайчдаа оруулснаас хойш 20 орчим жилийн турш Талибаны зэвсэгт бүлэгтэй тэмцэлдсэн ч жил бүр олон мянган хүний амь нас эрсэдсээр байгаа юм. Тус улсад Америкийн 14,000 цэрэг, Их Британи, Итали, Германы олон мянган цэрэг армийн бие бүрэлдэхүүн байрлаж байна.

 

 

Энэ удаа сонгогдох Ерөнхийлөгч АНУ Талибаны эсрэг тэмцэж цэрэг дайчдаа илгээнээс хойш дөрөв дэх сонгуулиар төрийн эрх барина.

 

 

Тус улсын 37 сая хүн амын 10 сая орчим нь саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Газрын эзэд, тагнуулын ажилтнууд, коммунист Засгийн газрын гишүүд асан зэрэг 18 хүн нэр дэвшжээ.

 

 

Нэр дэвшигчдийн аль нэг нь 50-иас илүү хувийн санал авахгүй бол Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалт  явагдана. Гурван долоо хоногийн дараа санал хураалтын дүн гарах ба хэрэв хоёрдугаар шатны санал хураалт явагдах бол ирэх 11 дүгээр сард болно.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.