Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар дулаахан байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр бага зэрэг үүлшиж +18 хэмийн дулаан байх бол шөнөдөө +3 хэмийн дулаан хононо. Харин ням гарагт шөнөдөө +6 хэм, өдөртөө +20 хэмийн дулаан байна гэжээ.
Ирэх долоо хоногийн даваа гараг шөнөдөө +6, өдөртөө +25 хэмийн дулаан эхлэх ч мягмар гарагаас агаарын температур огцом буурч шөнөдөө +7, өдөртөө +10 хэм, хуртунадас орно гэдгийг анхааруулсан байна. Шинэ долоо хоногийн дундуур сэрүүсч агаарын температур шөнөдөө хасах /-/ градус руу шилжиж байгаа юм.