СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

300 жилийн настай Филиппиний газрын зураг 300,000 ам.долларын үнэ хүрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мурилло Велардегийн 1734 онд зурж байсан Филиппин улсын газрын зурагнаас  ердөө 15 хувь нь л хадгалагдаж ирсэн гэж үздэг. Эдгээр зурагнуудын нэгийг дуудлагаар худалдсан байна.

Эссексийн Рийман Данси дуудлага худалдааны ордонд урьд өмнө нэг ширхэг бүтээл ийм өндөр үнэд хүрч байгаагүй ажээ. Цуглуулагчдын хувьд маш ховор нандин бүтээлд тооцогддог эртний газрын зургийн бусад хуулбарууд Лондоны музейд хадгалагддаг байна.

 

 

Уг газрын зураг нь цуглуулагч Кристофер Бересфорд Жонсын цуглуулгаас хамгийн их зарагдсан бүтээлүүдийн нэг гэжээ.  Энэ удаагийн дуудлага худалдааны танхим дүүрч, цахимаар 800 худалдан авагч оролцсон байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.