СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-27

Автомашины дугаарын давхардал арилаагүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн газартай хамтран 2012 оноос тээврийн хэрэгслийн дугаарын давхардлыг арилгах ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл ижил тоо, үсэгтэй дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцож байна.

Тухайлбал, 2193 УНЛ улсын дугаар гурван өөр автомашинд зүүлттэй байгааг та дээрх зурагнаас харж болно.

Дээрх гурван тээврийн хэрэгслийн дугаар яагаад давхардсан байгааг Авто тээврийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “. Төмөр дугаараа алдсан бол манайхаас зөвшөөрөл авч шинээр хэвлэж өгдөг. Уг дугаарыг гурван автомашин зүүж байгаа тохиолдолд тухайн жолооч манай лавлахаас шүүлгэж, хэн нь жинхэнэ эзэн нь гэдгийг тодорхойлуулж болно” гэлээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардах тохиолдол азын болон алтан дугаарууд давхардах нь элбэг байдаг.

Тэгвэл 2139 УНЛ дугаарын хувьд азын, алтны аль нь ч биш байж ямар учраас гурван автомашинд зүүлттэй байгааг холбогдох албаны хүн тайлбарлаж чадахгүй байв.

Тээврийн цагдаагийн албаны хувьд Авто тээврийн үндэсний төвөөс "Хуурамч дугаартай тээврийн хэрэгслийг олж өгнө үү" гэсэн хүсэлтийн дагуу ажилладаг гэнэ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.