IWFCI Монгол салбар байгууллагын дэргэдэх “WOMEN IN COMMERCE” буюу “WICOM Монгол” үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа тун удахгүй болох гэж байна.
“WICOM Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн ёслол 2019 оны 9-р сарын 28-ны өдөр болно.
Нээлтийн ёслолд IWFCI Малайз салбар байгууллагын ерөнхийлөгч Dato’ Elaine Teh болон “WICOM Малайз” үндэсний хөтөлбөрийн үүсгэн байгуулагч, үндэсний удирдагч Salwana Ali нар оролцон, илтгэл тавих болно.
“WICOM” гэж юу вэ?
Анх facebook -ын үйл ажиллагаа хариуцсан захирал Sheryll Sandberg энэхүү сүлжээг Lean In Circle нэртэйгээр санаачлан эхлүүлсэн бөгөөд "WOMEN IN COMMERCE” буюу WICOM circle хөтөлбөрийг IWFCI Малайз салбар байгууллага анх 2017 онд санаачлан одоогоор амжилттай хэрэгжүүлж байна.
Үндэсний хөтөлбөрийн зорилго:
Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн болон бизнесийн орчинд салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, байнгын мэдээллээр хангах, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах, цаашлаад хүртээмж багатай салбар хоорондын нэгжүүдийн холбоо харилцааг идэвхижүүлэх үндсэн зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд салбар бүрээс 8-12 хүний бүрэлдэхүүнтэй нэгжүүд байгуулагдах юм. Та өөрт тохирох салбар нэгжид нэгдсэнээр:
“WICOM Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах нэгжүүд:
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хүрээнд болон хамтын бизнесийг дэмжих зорилгоор нэгжүүд байгуулагдана. Та IWFCI Монгол байгууллагын гишүүн, давхар “WICOM Монгол” хөтөлбөрт нэгдэж бизнесээ өргөжүүлэх, 16 салбар орнуудын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй бол уг арга хэмжээнд оролцохыг урьж байна.
WICOM Монгол үндэсний хөтөлбөрт хэн оролцох хэрэгтэй вэ?
Хөтөлбөр нь хүн бүрт нээлттэй.
“WICOM Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн хөтөлбөр
10:00 – 10:20 Оролцогчдын бүртгэл
10:20 – 10:40 Нээлт /WiCOM Монгол үндэсний хөтөлбөрийн танилцуулга/
О.Байгаль, IWFCI Монгол байгууллагын Ерөнхийлөгч,
Dato’ Elaine Teh, IWFCI Малайз байгууллагын Ерөнхийлөгч
Б.Пунсалмаа, "WICOM Монгол" үндэсний хөтөлбөрийн удирдагч
10:40 – 11:00 WiCOM Малайз үндэсний хөтөлбөрийн танилцуулга
Dato’ Elaine Teh, IWFCI Малайз байгууллагын Ерөнхийлөгч
11:00 – 11:15 Танилцуулга
Salwana Ali, “WICOM Малайз” үндэсний хөтөлбөрийн үүсгэн байгуулагч, үндэсний удирдагч
11:15 – 12:00 “БНХАУ-ын Льаонин мужийн Инкоу хот дахь чөлөөт бүсэд Монголын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх нь” - IWFCI-Mongolia байгууллагын хамтран ажиллах саналын танилцуулга
- “Хүүхдэд ээлтэй бизнесийн зарчмууд” сургалт
- “Гадаад зах зээлийн чанар, стандартын шаардлагууд, түүнийг хангах арга замууд” сургалт
- “Дэлхийн зах зээл дээр оюуны өмчөө хамгаалах арга замууд” сургалт
- Асуулт хариулт
12:00 – 13:00 Салбар нэгжүүдийн танилцуулга /Нэгжүүдийн Элч буюу Амбассадоруудыг танилцуулах/
Дэлгэрэнгүй мэдээллийг:
IWFCI Монгол Байгууллага
Аюуд Тауэр
1207 тоот
Утас: 99114096, 80804909, 99030694
Танилцуулах уулзалт, Нээлтийн үйл ажиллагаа:
2019 оны 9 дүгээр сарын 28-нд
Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, 5-р давхар, хурлын танхим
Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 26-н дуустал
Бүртгэлийн хураамж: 20,000 төгрөг /оролцогчдын тоо хязгаартай тул та бүртгэлээ баталгаажуулна уу/
Хүндэтгэсэн,
International Women Federation of Commerce and Industry (Mongolia)