Хэрэв та илтгэл тавих, үг хэлэх, яриа хийх үедээ илүү ухаалаг харагдах, сонсогдохыг хүсвэл урьдчилан төлөвлөөгүйгээр сэм сэмхэн чимээгүй болж, дуугаа хураах нь ухаантай харагдуулаад зогсохгүй хэлсэн үг тань даацтай сонсогдоно гэдгийг шинээр хийсэн судалгаагаар нотолжээ.
Ямар ч илтгэгч өөрийн яриаг түгдрэлгүй, тод цэвэр сонсогдоосой гэж хүсдэг. Ярьж байгаа зүйлээ мэддэг бол өгүүлбэр бүрийн хооронд зай авалгүй ярих нь бий. Харин хэл шинжээчид тасралтгүй үргэлжлүүлэн яригсдад үе үе тайвширч чимээгүй болон, завсар авч байхыг зөвлөжээ.
Илтгэл тавих үедээ 300 миллисекунд орчим азнаад үзвэл та үзэгчдийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг харах ба гайхалтайгаар эерэг өөрчлөлт ажиглагдана. Бага зэрэг пауз авч ярьснаар огт зай авалгүй үргэлжлүүлэн ярьснаас илүү таны яриаг тод, боловсронгуй болгоно гэдгийг Lingua сэтгүүлд нийтэлжээ. Мөн өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй имиж бүрдүүлэхэд тусалдаг байна.
Харин үзэгчдэд илтгэгч үе үе зай авах нь түүнийг ярьж буй зүйлийнхээ талаар ухаалгаар бодож байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Үүний дүнд илтгэгчийг ухаантай гэсэн дүгнэлтийг бий болгодог байна.
Эх сурвалж: www.theguardian.com