СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин уйгарчуудын эсрэг хяналтаа чангатгажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

БНХАУ-ын Засгийн газар коммунист намын төлөөлөгчдөө Шиньжян мужид түр суурьшуулж байгаа ажээ. Хятадын Засгийн газраас зарласан уг шийдвэрийн хүрээнд нутгийн айл өрхүүд коммунист намын төлөөлөгчдийг гэртээ түр байршуулж, улс төрийн үзэл бодол, хувийн амьдралынхаа талаар нарийн мэдээлэл өгч, Коммунист намын төлөөлөгчдөөс улс төрийн боловсрол мэдлэг олж авах ёстой байна. Төлөөлөгчид зарим газарт сар, багадаа долоо хоног байрлах гэнэ.

. Харин ажиглагчид уйгуруудын төвлөрсөн баруун бүсийн энэ нутагт Бээжин эрх мэдэл, хяналтаа чангатгах гэж оролдож байна гэлээ.

Хятадын Засгийн газар 2014 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс Шиньжянд тогтмол хугацаанд ойр ойрхон ирж, хяналт тавьж байсан. Үүнээс хойш 2016 онд 110 гаруй мянган хүнийг төлөөлөгчөөр түр суурьшуулж байв. Энэ удаа нэг сая гаруй хүн хөтөлбөрийн дагуу Шиньжяны уйгур айлд амьдрах юм байна. Жилийн өмнөөс хэрэгжсэн энэ хөтөлбөрөөс болж уйгурууд, ислам шашинтай иргэд бослого гаргаж, үймээн дэгдээх болсон. Үүнийг Хятадын Засгийн газар уйгур иргэд салан тусгаарлаж, бие даах эрмэлзэлтэй байна гэж буруутгаад буй.

Эх сурвалж: https://thediplomat.com/2017/10/ the-human-costs-of-controlling-xinjiang/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.