СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саудын Арабын гадаадын жуулчдыг татах шинэ бодлого

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Саудын Араб улсын эдийн засгийн гол тулгуур нь газрын тос. Тус улс эдийн засгийн газрын тосноос хараат байдлыг бууруулахын тулд аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарал хандуулах болжээ.

Гадаадын жуулчдыг татахын тулд 49 оронтой визний хөнгөлөлт үзүүлэх журам баталж, эмэгтэйчүүд зочдын хувцаслалтад тавьдаг хатуу шаардлагаа чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийг хүртэл мөргөлчид, бизнес эрхлэгчид, цагаач ажилчдын хувьд тус улсын виз авах амаргүй даваа байжээ. Энэ байдлыг халснаар аялал жуулчлалын салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, . Одоогоор ДНБ-ий гурван хувийг тус салбараас бүрдүүлдэг аж.

 

 

Түүнчлэн Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн таван гайхамшиг, үндэстний соёл, тансаг байгальтай танилцахыг хүссэн гадны эмэгтэйчүүд заавал Саудын эмэгтэйчүүдийн өмсдөг хувцсыг өмсөх шаардлага тавьдаг байсан юм. Шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр заавал тэр хувцсыг өмсөх шаардлагагүй болжээ. Гэхдээ улс орны соёл, нийгмийг хүндэлж зүй зохистой хувцаслахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.