Вашингтоноос Сан Францискогийн чиглэлд нислэг үйлдэж байсан Юнайтед Эйрлайнсын онгоцны угаалгын өрөөнд эмэгтэй зорчигч түгжигджээ. Угаалгын өрөөний хаалга эвдэрч цаг орчим онгойгоогүй тул нислэгийн чигийг өөрчилж яаралтай ослын буулт хийсэн байна.
Орон нутгийн цагаар 20 цаг 30 минутад Сан Францискод газардах байсан нислэг Денверийн нисэх буудалд 19 цаг 21 минутад газардаж зорчигчийг угаалгын өрөөнөөс гаргажээ. Зорчигчийн биеийн байдал сайн, гэмтэж бэртээгүй гэдгийг нислэгийн багийн гишүүд мэдэгдсэн байна.
Угаалгын өрөөний эвдэрсэн хаалгыг онгойлгоход бусад зорчигчид алга ташин баяр хүргэжээ. Денверийн нисэх буудалд хоёр цаг саатсаны дараа 1554 дугаар нислэг Сан Франциског чиглэн аяллаа үргэлжлүүлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com