Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар жендэр, хүний эрхийн мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, "Жендэр ба Хүний эрх” ном, гарын авлага, сургагч багшийн сурах бичиг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн хэвлүүлж түгээж эхлээд байгаа билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 10 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапур хотноо Сингапур Улсын Төрийн Албаны Зөвлөл, Төрийн Албаны Газар болон Төрийн Албаны Коллежтэй танилцан туршлага судалж байна. Энэхүү туршлага судлах айлчлал нь дээрх төслийн нэгээхэн хэсэг бөгөөд төрийн албанд, ялангуяа орон нутагт жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэснээр дотооддоо сургалт явуулах, боловсон хүчний чадавх сайжрахад дөхөмтэй хэмээн үзэж байгаа юм