СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хурандаа Э.Бөхбат албан тушаалаасаа түдгэлзэхээ мэдэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өөрийн эзэмшлийн байранд нь автомат тоглоомын газар ажиллаж байсан нь батлагдсан ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бѳхбат үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч, шалгуулах болсноо мэдэгдлээ.

Тэрээр, хоол үйлчилгээний чиглэлээр иргэн Б.Гантулгад түрээсэлсэн байр нь давхар түрээслэгдэж, автомат тоглоомын газар болон ажиллаж байсанд харамсаж байгаагаа илэрхийлээд, "Түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй. Мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан учир энэ талаар мэдээгүй байсан" гэжээ. 

Хурандаа Э.Бөхбат нь 1990-1997 он хүртэл ганзагын наймаанд явж, 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын 2 давхар шар байшингаас байр худалдан авч, өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн аж. Түүнтэй холбоотой шуугиан цахим сүлжээнд газар авсан нь Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарынх нь нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаа учир "Дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулъя. Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна" гэсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.