СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Баатархүү: Хотын дарга С.Амарсайхан ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Тэрээр хотын дарга С.Амарсайхан ямар ч ажил хийхгүй байгаа учир хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь . Хотын даргыг огцруулах асуудалд сөрөг хүчин ямар байр суурьтай байгааг бид НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээс тодруулсан юм. 

2018 оны 12-р сарын 05-нд 32019 онд Улаанбаатар хотод юу хийх вэ гэдэг төсвийг НИТХ баталдаг. Өмнөх жишгүүдээр тухайн оныхоо төсвийн задаргааг хийж дуусдаг. Дөрөв, таван саруудад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байх ёстой. Гэтэл энэ жил энэ ажил маш их удааширсан.

Яагаад гэвэл, нийслэлийн удирдлага солигдсон. Солигдох гэж 2-3 сарыг алдсан. Үүнийхээ дараа агентлагуудынхаа нэрийг өөрчилсөн. Тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог “Бохирдолтой тэмцэх” гэж өөрчилсөн.  Дараа нь агентлагийн дарга нараа чөлөөлсөн. Өөрийнхөө фракцид үйлчилдэг, цүнх барьдаг хүмүүсээ дарга болгосон. Энэ хэрээр агентлагийн ажил гацсан. Тамгагүй болсон. Албан бланкууд өөрчлөгдсөн учир. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд дулааны улиралд хийгдэж амжаагүй.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Өвөлжилтийн бэлтгэл ярих ёстой байтал зам нөхөх тухай ярьж эхэлж байна.

Энэ бол Тиймээс бид хурал болгон дээр хотын даргыг хариуцлагагүй хандаж байна, 200 гаруй янданг цөөлөх чиглэлээр нэг ч асуудлыг энэ гурван жилд өргөн барьсангүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг өргөн барьсангүй. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг нэг ч удаа өргөн барьдаггүй. Хурал нь цагтаа эхэлдэггүй, замбараагүй, назгай байна.

-Хотын даргыг огцруулах бичигт танай намынхан гарын үсэг зурсан уу?

 Та нарт зөв мэдээлэл хүргэхэд хотын даргыг огцруулахын тулд заавал 15 төлөөлөгч гарын үсэг зурах албагүй. Нэг төлөөлөгч зурсан ч ИТХ-д оруулаад хэлэлцүүлэх боломжтой. Шүүхийн шийдвэр ингэж гарсан байдаг. Тиймээс Манайд албан бланк орж ирвэл бид хурлаа хийнэ. Тэгж байж шийдвэрээ гаргана.

Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудыг нураах гэж байхад хамгаалж дуугарахгүй байна. Тэгж мөнгө нь багтаж ядаад байгаа бол гэр хорооллоо нураагаач ээ.

Барьж байгуулах маш олон барилга байгууламж байна. Цэгцлэх, төлөвлөлтийг буруу хэрэгжүүлсэн, буруу төлөвлөлттэй олон газар байна. Сургууль, цэцэрлэггүй олон хороолол байна. Хүүхдүүд нь амрах, тоглох талбайгүй олон хороолол байна. Үүнийг цэгцлэхийн оронд энд тэнд очиж лайв хийнэ. Ийм хоноцын сэтгэлтэй, менежментгүй засаг даргад бид хариуцлага тооцоход бэлэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.