СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-26

ВИДЕО: Монгол охин Хьюстоны сахиусан тэнгэрүүдийн ачаар анх удаа алхжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэ бол Али. Тэр найман настай, аз жаргалаар дүүрэн инээмсэглэж байгаа бяцхан монгол охин боловч үнэндээ насандаа баймгүй их тэвчээр гаргаж хүнд бэрхийг даван туулж яваа юм.  

Бяцхан охин төрөлхийн гажигтай төрсөн тул гар хөлөө хөдөлгөж чаддаггүй байв. Ээж нь түүнийг хооллож, охин суугаагаараа бөгсөн биеэ чирж өрөө дамжин явдаг байжээ. Гэвч охины ээж Лита Кармай гэгч сайхан сэтгэлт, тэнгэрийн элчтэй холбоо барьснаар охины ирээдүй гэрэлтэж эхэлжээ.

“Алигийн ээж 2014 онд над руу цахим шуудан илгээж хүүхдэдээ туслахыг хүссэн. Би хариуд нь тиймээ, би туслахыг хичээе гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Кармай бол Circle Mission хүүхдийн байгууллагын үүсгэн байгуулагч. Түүний хэлснээр 19 жилийн өмнө бурхантай холбоо тогтоож, Өмнөд Америкт буцаж очоод дэлхийн эргэн тойронд байгаа хүүхдүүдэд туслахаар шийдсэн байна.

Алигийн ээжтэй холбогдсоны дараа тухайн жилдээ Кармай Монголд очиж бодит байдалтай биечлэн танилцжээ. Дараа нь охиныг АНУ-д авчран тусалж болох хамгийн сайн эмчилгээг хайсан байна. Мэдээж хэрэг охины эцэг эхэд хүүхдээ харж хандах хүнгүйгээр ганцааранг нь Америк явуулах амаргүй байсан байх. Тэдний хамгийн том айдас бол охиноо хүний наймааны гэмт хэргийн хохирогч болохвий гэсэн болгоомжлол байсан гэж Кармай ярьжээ.

 

 

Алид чин сэтгэлээсээ туслахыг хүссэн эмэгтэй хэд хэдэн эмнэлэг, эмч нартай хамтарч ажиллан улс орон даяар эрэл сурал болсны эцэст Хьюстоны Шрайнерс хүүхдийн эмнэлэгт иржээ.  Таван жилийн уйгагүй хөдөлмөр, хэд хэдэн хүнд мэс заслын дараа Алид зориулж алхахад нь туслах бэхлэгч бэлдсэн байна.

Уг бэхлэгчийн тусламжтай Али анх удаа хөл дээрээ тогтож алхаад зогсохгүй жилийн турш ашиглаж дасгал хөдөлгөөнөө сайжруулж байгаа юм. Охин одоо бие дааж алхаад зогсохгүй өөрийн гараар ном, эд зүйлс барьж чаддаг болжээ.

“Би жаахан байхдаа номоо барьж чадахгүй болохоор газар тавиад уншдаг байсан. Харин одоо би номноос өөр зөндөө их юм барьж чаддаг болсон. Шрайнерс эмнэлэгт намайг хөлтэй болгож өгсөнд маш их баярлалаа. Би одоо алхаж чаддаг болсон” гэж бяцхан охин инээмсэглэн ярьжээ. Тэр зураг зурах маш их дуртай, зураач болох мөрөөдөлтэй гэжээ.

 

Эх сурвалж: www.abc13.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.