СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түүхийн өмнөх үеийн, сүүний үлдэгдэлтэй угж олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Судлаачид керамик буюу шавраар урласан, цорго бүхий гурван ширхэг бумбан сав олсон байна. Эдгээрийг түүхийн өмнөх буюу балар эртний үеийн хүүхдийн сүүний угж байсан гэж таамаглажээ.

Балар эртний үеийн угжнуудыг Баварын нутаг дахь хүүхдийн булшнаас олсон байна. Хоёрыг нь МЭӨ 450-800 оны үед буюу Төмөр зэвсгийн үед хамруулж байгаа бол үлдсэн нь МЭӨ 800-1200 оны үед Хүрэл зэвсгийн үеэс улбаатай гэж үзжээ.

Шавар савнуудыг эрдэмтэд амьтны дүрстэй төстэй гэж таамаглаж байсан ч нялх хүүхэд болон өвдсөн хүмүүст унд, сүү өгөхөд ашигладаг байсан гэдэг дээр санал нэгдээд байна. Учир нь савнуудаас амьтны сүүний үлдэгдэл олджээ.

Түүнчлэн мал амьтны сүүнд байж болох тослог илэрсэн тул гаршуулж тэжээдэг байсан үхэр, ямаа, хонины сүүний үлдэгдэл гэж үзжээ. Эрдэмтдийн сонирхлыг татсан өөр нэг зүйл бол нярайг эхийн сүүгээр хооллохын оронд малын сүүгээр хооллож байсан явдал юм. Судалгааг цаашид гүнзгийрүүлснээр олон мянган жилийн өмнөх эх, нялхсын харилцаа холбоо, хөхөөр хэрхэн хооллодог байсныг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж үзжээ.

 

 

Түүхийн өмнөх үеийн олдворууд олддог ч яг ийм хэлбэртэй шавар сав ваар тун ховор аж. Энэ бол эрт үед ч ээжүүд хүүхдээ бага байхад нь хөхнөөс гаргаж байсны нотолгоо хэмээн эрдэмтэд харж байна. .

Эдгээр савыг хүүхдийн угж гэдгийг батлахын тулд судалгаанд оролцож буй эрдэмтдийн нэг Катарина Рибэй Салисбюригийн хүүхэд нэг ойтой Ноа дээр туршсан байна. Гайхмаар нь Ноа саванд маш дуртай байсан төдийгүй дотор нь байсан алимны жүүсийг юу ч үгүй уужээ. Мөн сав түүнд сонирхолтой санагдсан бололтой хөгжилдөж тоглосон байна. Тэгэхээр угж байж болох эдгээр савнууд хооллохоос гадна саатуулах үүрэгтэй байж болох юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.