Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд хийж байгаа тул гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд автозамд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Уг ажлын хүрээнд энэ сарын 29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу-Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.
Энэ үеэр зурагт заасны дагуух түр замаар зорчуулах юм байна.