Америкийн Пенсильвани мужид их хэмжээний өндөг ачиж явсан ачааны машин замын өөд өгсөхдөө ачаагаа алдаж, асгасан хэрэг гарчээ. 66 настай Жосеф Майлсын машинд ачсан 136,000 гаруй өндөг бүгд зам дээр асгарч наалдсан байна.
Мужийн цагдаагийн мэдээлснээр жолооч өгсүүр замд хяналтаа алдсан байна. Майлс өндөгнүүдийг асгаж байгаагаа мэдэлгүй цааш явсаар байжээ. Их хэмжээний өндгийг Карл Фаус фермээс Элизабеттаун рүү тахиа үржүүлгийн газарт инкубаторт хүргэхээр зөөж байсан гэжээ.
Рөүт 125 зам дээр гишгэх газаргүй болтол өндөр хагарсан тул замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн байна. Цагдаа нар ачааны машиныг дүрмийн дагуу хамгаалалтгүй ачаа тээвэрлэсэн гэж үзэн шалгаж байна.
Эх сурвалж: www.theguardian.com