СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НИТХ дахь МАН хоёр хуваагдаж, засаг дарга С.Амарсайханыг унагахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байгаа. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан гарын цуглуулж эхэлжээ гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэх эсэхийг НИТХ-ын дарга Р.Дагваас манай сэтгүүлч С.Шүрэнчимэг тодрууллаа.

 

НИТХ-ын дарга Р. Дагва: С.Амарсайханыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй

-Нийслэлийн засаг даргыг огцруулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх үү?

-НИТХ-аар хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга болон төлөөлөгч хуралдаан болохоос  ядаж нэг хоногийн өмнө өргөн барих ёстой. Дэгийн дагуу өргөн барьсан асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлаад нэгдсэн хуралдаанд оруулдаг. Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэрвээ өргөн барьсан тохиолдолд хуулийн дагуу 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ямар ч боломжгүй.

-Нийслэлийн МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдчихаад алалцаад байгаа юм биш үү?

-Хэн тэгж байна. Энд хэрэлдэж байгаа ямар хүн байна. Тийм зүйл байхгүй.

-Өглөөнөөс хойш хоёр хуваагдаж хуралдаад хуралдаанаа одоо болтол эхлэхгүй байгаа юм биш үү?

-Та нар хаанаасаа ямар юм сонсныг мэдэхгүй. Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Улаанбаатар хотын иргэдэд цэвэр ус түгээдэг ухаалаг хяналтын төвийн нээлтийг өнөөдөр хийсэн. Улаанбаатар хотын иргэдэд өндөр технологийг нэвтрүүлэх ажлын нээлтэд Засаг дарга бид хоёр 09.30 цагаас оролцсон учраас жаахан хоцорлоо.

-Нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэл байгаа юу?

-Би тийм шаардлага байхгүй гэж харж байгаа.

-Нийслэлийн Засаг дарга тендерийг хугацаанд нь зохион байгуулаагүй юм биш үү?

-Тендерийн ажлын явц жаахан бэрхшээлтэй. Гэхдээ хугацаандаа яваа гэж би бодож байгаа. Тендерийн дагуу хийгдэх бүтээн байгуулалтын ажил хугацаандаа явж байгаа эсэх талаарх тайлангаа нийслэлийн Засаг дарга төсөв хэлэлцэх үед албан ёсоор танилцуулна. Энэ ажилд бүү сэтгэлээ чилээ бүх зүйл аажимдаа болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.