Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатыг Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байх 11-р байрны нэг тоот орон сууцандаа автомат тоглоомын газар ажиллуулдаг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан хурандаа Э.Бөхбат өчигдөр/2019.09.26/ орой автомат тоглоомын газар ажиллуулж байгаа гэх өөрийн эзэмшлийн орон сууцан дээрээ очиж, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн юм.
Мөн тэрээр цагдаагийн байгууллагын дотоод хяналтын хэлтэст шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу, Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс болон ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийнхэн ирж ажиллалаа. Энэ үеэр хурандаа Э.Бөхбат болон шалгалтаар ирсэн цагдаагийн алба хаагчид, тус газрыг түрээслэгч гэх зэрэг хүмүүс албан ёсны тайлбар өглөө.
Э.Бөхбат хурандаагийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, 11-1 тоот бүхий уг байранд автомат тоглоомын газар ажилладаг нь үнэн ажээ. Харин хэн, ямар тайлбар өгснийг хүргэе.
-2003 онд худалдаж авсан. Өргөтгөл бариад хоолны газар ажиллуулж байсан. Тэгээд эхнэр бид хоёр ажилтай болохоор түрээсэлсэн. Түүнээс хойш мэдэхгүй байна. Миний хувьд энэ асуудал дэгдсэнээс хойш Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газарт өргөдөл гаргасан. Хэвлэл мэдээлэл болон эрх бүхий субьектүүдийг оролцуулаад шалгаад өгөөч гэж хандсан.
-Яг хэзээ түрээсэлсэн юм бэ?
-2008 онд түрээсэлсэн. Түүнээс хойш ирээгүй. Харин манайхаас түрээсэлсэн хүмүүс давхар хүнд түрээслээд явж байсан нь хяналт шалгалтын эхний байдлаар харагдаж байх шиг байна. Тухайн үеийн түрээслэгчийг дуудсан, энд. Би хоолны газрын зориулалтаар хүнд түрээсэлсэн гэж бодоод анхаарахгүй, ажилдаа түүртээд явж байсан. Үүнээс болоод энд автомат тоглоомын газар ажиллаж байсныг мэдээгүй байгаадаа уучлал хүсч байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Би энд автомат тоглоом газар ажиллуулж байсныг мэдсэн бол та нарт энд яриа өгөөд зосч байхгүй. Би өөрөө урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг хүн шүү дээ. Би ер нь энүүгээр ирдэггүй.
-Хууль бусаар мөрийтэй тоглоом ажиллуулах зөрчил Зөрчлийн тухай хуулийн 5,7-д заасан. Тэгэхээр мөрийтэй тоглоом зохион байгуулахыг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Автомат тоглоомын газар ажиллуулсан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Энэ газар дээр манай нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн цагдаагийн албатай хамтран 10 удаа шалгаж, 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байдаг.
-Хууль бус газар ажиллаад байхад яагаад ажиллуулаад байдаг юм бэ?
-Хуулинд заасан арга хэмжээгээ тухай бүрт нь авч байдаг. Илрүүлэх арга хэмжээг өдөр бүр явуулдаг. Харин хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол шүүхэд санал хүргүүлдэг. Шүүгчээс захирамж ирсний дагуу таслан зогсоодог. Ажиллуулсан, зохион байгуулсан этгээдэд арга хэмжээ авдаг.
-Э.Бөхбат хурандаа албан ёсоор шалгуулах хүсэлт өгсний дагуу шалгалт хийж байна. Шинэ хуулиараа энэ асуудлыг Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах ёстой. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ тоглоомын газрыг хяналтандаа авч хэд хэдэн удаа дайчилгаа, арга хэмжээ зохион байгуулсан. Гол нь энэ обьект гэхээсээ илүү тоглоомын газар ажиллуулсан этгээд, үйлчлүүлж байгаа иргэдийг хяналтандаа авч ажилласан байсан. Бүртгэл судалгаа нь байгаа. Харин Э.Бөхбат хурандаатай холбоотой гэрээ, контрактууд шалгалтаар тодорхой болно. Үнэхээр үүний ард цагдаагийн алба хаагч байгаад хууль бус үйл ажиллагаа явуулаад байсан уу, хуулийн дагуу арга хэмжээ авч тодорхой хугацаанд хаагдчихаад эргэж ажиллаад байсан эсэхийг тогтооно. Бид хууль бус байна гээд үүнийг нь нураагаад, тоглоомыг нь хурааж авах үндэслэл байхгүй.
-2018 оны 6-р сар хүртэл “Баялаг” цайны газар гэдэг нэртэй цайны газар өөрөө ажиллуулж байсан. Тэгээд түрээсэлсэн. Тухайн үед зар тавиад Тэмка гэдэг хүн ирээд 2,5 саяар түрээсэлсэн. Цайны газар байж байгаад зах шиг юм болгоод ажиллуулж байтал "ажилуулахгүй, болохгүй" гээд дарамт шахалт орж ирээд байсан. Тэгээд түрээсэлсэн. Би агуулахын түрээс гэж зар дээр тавьсан. Тэгээд нэг хүн ирээд талбай нь том юм байна гээд л орсон. Нэг жилээр сунгагдаад явж байгаа. Түрээсэлснээсээ хойш нэг ч удаа ирээгүй. Сая ийм асуудал дэгдэхээр нь сандраад л ирж байгаа юм. Анх гэрээ хийсэн Тэмка гэдэг хүн байхгүй одоо Түмэнжаргал гэдэг хүнээс түрээсээ аваад л байж байгаа юм.
-Би түрээсэлдэг. Цөөхөн хоёр, гурван хүн ажиллуулдаг. Мөнгө олох үе ч байна, олохгүй үе ч байна. Хамгийн ихдээ 400-500 мянга, нэг сая төгрөг. Алдахдаа хэдэн зуугаар нь алдана. Яг тогтсон орлого, зарлага байхгүй.
-Та яагаад хууль бус автомат тоглоомын газар ажиллуулдаг юм бэ?
-Хүмүүсээс дам сонсоод, ашигтай байдаг гэхээр нь л ажиллуулж үзсэн. Нээрээ ашигтай байдаг юм байх гэтэл би өөрөө баларч байна. Хоёр удаа цагдаа орж ирээд хоёр саяар торгосон. Хамгийн сүүлд 09-р сарын 07-нд орж ирж торгоод, хамаг тоглоомнуудыг эвдсэн.
-Хэдэн төрлийн тоглоом байна?
-Зургаан тоглоом байна. Нэг хүн 10-20 мянгаар тоглож эхлэх боломжтой.
-Энэ байгууламжийн эзэн нь цагдаагийн хурандаа гэж та мэдсэн үү?
-Мэдэхгүй ш дээ. Би өөр хүнтэй гэрээ хийсэн.
-Тоглоомоо хаанаас, яаж худалдаж авах уу?
-Нэг хүнээс авсан. Монгол ороод ирчихсэн. 4-5 орчим сая төгрөгийн тоглоом.