АНУ-ын Сан-Францискогийн Бэй Ареагийн монголчуудын дунд шагайн тэмцээн 10 сарын 6,7-нд зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээний үеэр борлуулагдаж байсан хоолноос болж одоогоор 50 гаруй хүн хордлого авсан гэж мэдээлэл байна. Бүгд халуурч, бүлээрч байгаа гэсэн оноштой, 1411 Е 31st St, Oakland, Ca 94602 эмнэлэгт хандаж байгаа аж.
Монгол улсын ГХЯ-наас энэ талаар тодруулахад “50 гаруй хүн хүнд, хөнгөн хордсон. Сан-Франциско хотын Ерөнхий консулынхан мэдээлэл зөвлөгөө өгч шуурхай ажиллаж байна” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, Сан-Францискод наймдугаар сард цусан суулга өвчин гарч 20.000 орчим кг үхрийн мах устгалд оруулж байсан юм.