Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлаг нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилгоор “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Лавай худалдааны төвд эхлүүллээ.
Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.
“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулах юм. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий,Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа юм.
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ: