Робот нохойг гаршуулах талаар яригдаад багагүй олон жил өнгөрсөн билээ. Харин энэ удаад уруудаж өгсөж гүйж чаддаг, шатаар өгсөж буудаг жинхэнэ мэт робот нохойноос сонголтоо хийхэд бэлэн болжээ.
Boston Dynamics компанийн үйлдвэрлэж танилцуулсан Спот хүний үнэнч анд болсон жинхэнэ нохойноос дутахааргүй эрч хүчтэй ажээ. Спот секундэд 1,6 метр хүртэл хурдалж чадах ба, 360 градус эргэдэг камертай, тоос усны хамгаалалттай төдийгүй цаг агаарын -20 хэмийн хүйтнээс +45 хэм хүртэл дулаанд тэсвэртэй.
Одоогоор шинэ робот нохойг худалдаалах үнийг тогтоогүй ч шинэ машины үнэтэй дүйцнэ гэсэн таамаг байна. Boston Dynamics Спотыг 2015 онд анх удаа танилцуулснаас хойш хөгжүүлсээр байгаа юм.
Компанийн зүгээс Спотын дүү Спотмини загварыг шинээр танилцуулжээ. Спотмини аяга таваг угаагчтай, хаалга нээж хөрөгчнөөс хүйтэн уух юм эзэндээ авчирж чадах авьяастай байна.
Эх сурвалж: www.cnn.com