СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нисдэг такси энгийн тарифаар үйлчилнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Германы Мюнхенд төвтэй Lilium стартап компани ирэх зургаан жилийн хугацаанд одоо үйлчилж байгаа такситай ижил үнээр, ижил зохион байгуулалттайгаар иргэдийг зөөх нисдэг такси үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Lilium Jet компани ажлын эхний хэсэг болгож таван суудалтай, нисдэг цахилгаан таксины загварыг танилцуулжээ.  Зай хураагуураар ажиллах нисдэг такси нэг удаагийн цэнэгээр 60 минутын турш 300 км газар нисэх хүчин чадалтай ба хот хооронд нислэг үйлдэх боломжтой юм.

 

 

Хэдийгээр үнийн тооцоог нарийвчлан гаргаагүй ч авто замаар үйлчилдэг такси тээврээс нэг их ялгаагүй байна гэдгийг стартап компанийн зүгээс мэдэгджээ.

Тус компанийн гол хөрөнгө оруулагчдаар технологийн хөрөнгө оруулалтын Атомико сан болон Хятадын технологийн манлайлагч Тенсент групп ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.