Орчин үеийн Хятад орон үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраас долоо хоногийн өмнө нийслэл Бээжин хотын мега нисэх буудал нээлтээ хийжээ. 11 тэрбум ам.долларын өртгөөр боссон аварга том бүтээн байгуулалт бүхий Дасин олон улсын нисэх буудлыг Хятадын дарга Си Зиньпин өнөөдөр албан ёсоор нээсэн байна.
China Daily-ын мэдээлснээр шинэ нисэх буудал 700,000 м кв буюу 98 ширхэг хөлбөмбөгийн талбай нийлүүлсэнтэй тэнцэхүйц зай талбайг эзэлжээ. Дэлхийн хамгийн олон терминалтай нисэх буудал бөгөөд 2025 он гэхэд 170 сая зорчигчид үйлчлэхээр төлөвлөж байна.
Дотоодын нислэгийн долоон компани лхагва гараг буюу өнөөдрөөс эхэлж шинэ нисэх буудалд газардах ажээ. Орон нутгийн цагаар өнөөдөр 15 цаг 45 минутад Дасин нисэх буудлаас хөөрөх анхны нислэгүүдийг China Southern болон China Eastern нислэгийн компаниуд үйлдэнэ. Мөн Бритиш Эйрвэйс, Кэтэй Пасифик, Финнэйр зэрэг олон улсын нислэгийн компаниуд Дасин нисэх буудалд чиглэлээ заасан байна.
Аварга том бүтээн байгуулалт бүхий шинэ нисэх буудал Бээжингийн төвд орших Тяньяньминий талбайгаас урагшаа 46 км-т баригджээ. Алдарт архитектур Заха Хадид дэлхийн хамгийн завгүй нисэх буудал болохоор төлөвлөж буй далайн од хэлбэртэй барилгын зураг төслийг гаргасан юм.
Эх сурвалж: www.bbc.com