СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жайр Болсонаро: Бразил дахь Амазоны ширэнгэн ой бол бие даасан бүс нутаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Амазоны ширэнгэн ойд ассан түймэр энэ жил урьд өмнөх жилүүдийнхээс 70 гаруй хувиар их байгаад олон улсын эрх баригчид сэтгэл зовниж байсан. Консерватив үзэлтнүүд Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро болон түүний Засгийн газар ширэнгэн ойг устгаж буй фермерийн аж ахуй эрхлэгчдийг дэмжсэнээс түймэр ихэсч дэлхийн уушги устаж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ Бразилийн Ерөнхийлөгч өөрийн улсын нутаг дэвсгэрт харьяалагдаж буй Амазоны ширэнгэн ой бол бие даасан тусгаар улсын өмч гэдгийг хатуу анхааруулсан байна. Дэлхийн өвд бүртгэлтэй ширэнгэн ойн талаас илүү нь Бразил улсын нутаг дэвсгэрт багтдаг ажээ.  

Ерөнхийлөгч Болсонаро хэлэхдээ “улс орнууд тусалж дэмжихийн оронд үл хүндэлсэн зан байдал гаргаж, колонийн үеийн сэтгэхүйгээр хандсан” гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.