СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-09-25

АХБ: Монгол Улс хөрөнгө оруулалтаа оновчтой зөв хэрэгжүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Азийн хөгжлийн төлөв” тайланг танилцуулж байснаас ямар өөрчлөлт энэ хугацаанд гарсан талаарх шинэчилсэн тайланг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болно гэж таамаглажээ. Азийн хөгжлийн банкнаас .

Инфляци зургаадугаар сарын дунджаар 8.1 хувь байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5 хувь байхаар байна. Харин 2020 оноос эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх тул инфляци 7.5 хувь болж буурах гэнэ.

Монгол Улсын эдийн засаг өсөлт нэлээн тогтвортой түвшин руугаа орж байгаа ч бодлого тодорхойлогч нарын хувьд дараах хэдэн зүйлс дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй талаар АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Макро эдийн засагт тогтвортой менежмент чухал байна.

-Улсын хөрөнгө оруулалтыг оновчтой зөв хийж хэрэгжүүлэх. Монгол Улсад, ард түмэнд наалдацтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх.

-.

. Бодлого тодорхойлогч нарын хувьд ОУВС-гаас тавьж байгаа шаардлагаас үл хамааран урт хугацааны бодлогоо тууштайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Улс төрийн тогтворгүй байдал нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Сонгуулийн жилүүдэд эдийн засагт тодорхой бус байдлууд нэмэгддэг. Энэ нь аль ч улсын хувьд нийтлэг ажиглагддаг асуудал. Гэхдээ тодорхой эрсдэлүүд дагалдаж таарна. Одоо хэрэгжиж байгаа сайн, сайхан бодлогууд сонгуулийн дараа үргэлжлүүлэн хэрэгжих үү гэсэн таамагт санаа зовж байна. .

-Худалдааны эдийн засгийн дайн АНУ, БНХАУ бусад улсын дунд болж байна. Худалдааны дайнд Монгол Улс бэлтгэх ёстой бол юу бэлтгэх хэрэгтэй вэ?

-.

Монгол Улс экспортынхоо 90 хувийг БНХАУ-аас авдаг. Дэлхийн худалдааны дайнд тус улс өртөх эрсдэл байгаа. Энэ асуудлаас болоод Монгол Улсын экспорт буурах юм бол БНХАУ-тай нягт хамтран ажиллах байдлаар менежмент хийж зохицуулах нь Монгол Улсын хувьд мэргэн сонголт болов уу.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын хувьд дараах хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөв. 

Нэгдүгээрт: Экспортыг төрөлжүүлэх, солонгоруулах асуудалд цаашид анхаарах ёстой. 

Хоёрдугаарт: . Монгол Улсын хувьд богино хугацаанд эдийн засгаа өсгөх боломж нь уул уурхайн салбарт байгаа. Ордуудаа эдийн засгийн өсөлт орууллаа гэхэд хэрхэн зөв ашиглах талаарх менежментийг боловсруулах хэрэгтэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.