СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нарны аймагт нэвтэрсэн хоёр дахь гийчнийг илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Олон улсын одон орон судлаачдын холбооноос өнгөрсөн сард харагдсан сүүлт одыг нарны аймгийн бус гаднаас ирсэн гийчин болохыг ажиглалтын явцад тогтоосон гэдгийг мэдэгджээ. 2I/Borisov гэж нэрлэсэн сүүлт од нарны аймагт гадаад огторгуйгаас зочилсон ердөө хоёр дахь гадны биет юм байна.

Хавайн их сургуулийн судлаачдын тогтоосноор үл мэдэгдэх 10 гаруй км-ын диаметртай гэж таамаглаж буй гийчин од хооронд аялдаг сүүлт однуудын нэг ажээ.

Крым дэх MARGO ажиглалтын газрын судлаач Геннади Борисов хоёр дахь гийчнийг олж илрүүлсэн тул түүний нэрээр нэрлэжээ. Одон орон судлаач өөрийн хийсэн 0,65 метрийн телескоп дуранг ашигласан байна. Уг мэдээлэл гарсны дараагаас олон улсын одон орон судлаачид ажиглалт хийж  баталжээ.

 

 

Харин 12 дугаар сарын 8-ны өдөр дэлхийтэй хамгийн ойр буюу 190 сая милийн зайтай ирэх ба 260 сая милийн зайд буй нарыг чиглэх замд явж байгаа гэжээ. Ажиглалт, судалгааны ажил үргэлжилж байгаа тул тун удахгүй бусад мэдээллийг тодруулах юм байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.