СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сергей Лавров: Барак Обама хоёр орны харилцааг улам хүйтрүүлсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-ОХУ, АНУ-ын харилцаа дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ярилцлагаа вашингтон, москвагийн талаар эхлүүлье. олон дипломатч хоёр улсын харилцаа Ерөнхийлөгч асан Барак обамагийн үеийнхээс дордсон гэдэгтээ санал нийлдэг. Таны бодлоор ОХУ, АНУ-ын-ын харилцаа ирэх жилүүдэд сайжрах уу?

-Ойрын хугацаанд сайжирна гэж хэлэхгүй. Учир нь, ОХУ, АНУ-ын хооронд үүссэн эмх замбараагүй байдал, үл ойлголцлыг цэгцлэхэд хугацаа, харилцан хүчин чармайлт хэрэгтэй. Яг л танго бүжиглэхэд хоёулаа хичээх хэрэгтэй байдаг шиг. Кремлиэс Вашингтонтой харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа. Хоёр улс НҮБ-ыг үүсгэн байгуулагчийн нэг, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Тиймээс олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх, тогтвортой байдал бий болгоход хамтран ажиллах нь чухал. Гэхдээ бүх зүйл зөвхөн ОХУ-аас хамаарахгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг  хичээж байгаа мэт харагддаг ч манай улсын эсрэг санхүү, эдийн засгийн хориг тавих, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргээр дипломат ёс зөрчсөөр байна. 

-АНУ-ын одоогийн болон өмнөх засгийн газрын алинтай нь москва илүү сайн харилцаатай байгаа вэ?

-ОХУ, АНУ-ын харилцаанд үүссэн үл ойлголцол Барак Обамагийн Засгийн газрын үед бий болсон юм биш. Гэхдээ Барак Обама хоёр орны харилцааг улам хүйтрүүлсэн ч байж болох юм. Учир нь, тэрбээр хэд хэдэн чухал гэрээг хүчингүй болгож Оросын дипломатчдыг улсаасаа албадан гаргаж байсан удаатай.

-Дональд Трампын оронд Хиллари клинтон АНУ-ын Ерөнхийлөгч болсон бол гэх бодол төрсөн удаа бий юү?

-Хэн ч Ерөнхийлөгч болсон бид бодит байдалтай тохируулан ажиллах ёстой.

-Сан-Франциско дахь ОУХ-ын Элчин сайдын яамны үл хөдлөх хөрөнгөнд нэвтрэх боломжгүй болсон. ОУХ өмчөө хамгаалахын тулд юу хийх вэ?

-АНУ-ын Төрийн департментэд бүртгэлтэй ОХУ-ын Сан Франциско дахь Консулын газрын хоёр барилга, Сиэттл дэх Консулын байр, Нью Йорк дахь Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Вашингтон дахь Төлөөлөгчийн газар гэсэн зургаан байгууламжийг Вашингтон дипломат өмч болгон хураасан. Хариуд нь, Москва СанктПетербург дахь АНУ-ын Консулын газрыг хаасан. Вашингтоны хууль бусаар хураасан Оросын хөрөнгийг буцааж авах талаар бид судалж байгаа.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхий дахины анхаарлыг татаж байна. Хоёр улсын хооронд үүссэн худалдааны дайн орос төдийгүй дэлхийн олон оронд тодорхойгүй байдал бий болгоод байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоныг буцаад Ерөнхийлөгч болж, Хятад, Оростой харилцаагаа хэвийн болгоосой гэж олон хүн хүсч байгаа болов уу. Дэлхийн бүх орон стратегийн түншүүд учраас үүссэн нөхцөл байдлыг аль болох эергээр шийдэх хэрэгтэй.

- Алс дорнодод 12 сая Хятадын иргэн амьдардаг. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед сибирийг Хятадын газар нутаг мэтээр мэдээлэх болжээ. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Орос, Хятадын хилийн маргаан шийдэгдээд нэлээд хугацаа өнгөрсөн. Алс Дорнодод БНХАУ-ын 12 сая иргэн амьдардаг гэдэгт би эргэлзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн зургадугаар сард Москвад уулзахдаа хоёр улсын түншлэл, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг онцолсон. ОХУ, БНХАУ-ын цэрэг, улс төрийн итгэлцлэл батжиж, түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа.

- Итали дахь ОХУ-ын Элчин сайд Сергей Разовтай саяхан ярилцсан юм. Энэ үеэр элчин сайд Европын холбооны ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг итали тэргүүтэй олон оронд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байв. Таны бодлоор Брюссель хэзээ хориг арга хэмжээгээ зогсоох вэ?

-Европын холбооны ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ холбооны орнууд болон Кремлийн хамтын ажиллагаанд саад болж байна. Вашингтоны заавраар Брюсселийн удирдлагууд үндэсний продюсеруудын эсрэг бодлого баримталж буй нь тодорхой. Эдийн засгийн хориг ОХУ-д бус Европын орнуудад ч сөргөөр нөлөөлдөг. Хориг хэзээ эцэс болохыг бид мэдэхгүй. Энэ бол Брюсселийн шийдэх асуудал.

-Украины нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлох вэ. Крым цаашид ч оросын нэг хэсэг байх уу?

-Украины зүүн өмнөд нутгийн байдал төвөгтэй хэвээр байна. Өнгөрсөн наймдугаар сард Нормандын дөрвөлийн шийдвэрээр гал зогсоох дэглэм хэрэгжсэн ч буун дуу гарсаар байгаа. Украины Ерөнхийлөгч асан Петр Прошенко Донбассын энгийн иргэдийн эсрэг Минскийн хэлэлцээрийг зөрчин байлдааны хэрэгсэл ашиглахаа мэдэгдэж байсан удаатай. Украин хэзээ ч Нормандын дөрвөлийн шийдвэрийг дагаж байгаагүй. Харин крымчүүд сонголтоо хийсэн. Тэд энхтайван, хөгжил цэцэглэлтийг сонгосон. Крымчүүдийг хэн ч хүчлээгүй. Тэд л бодлоо өөрчлөхгүй бол ОХУ-ын нэг хэсэг хэвээр байх болно.

-Сайд болоод дэлхийн 136 орноор айлчилсан тухайгаа олон жилийн өмнөх ярилцлагадаа дурдсан байдаг. Одоо энэ тоо хэдээр нэмэгдсэн бэ?

-Айлчилсан улсаа тоолохоо больсон. Нэмэгдсэн нь маргаангүй.

Эх сурвалж: https://southfront.org/sergey-lavrovs-interview-with-the-newspaper-argumenty-i-fakty/

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.