СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орохыг хориглосон хуулийг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Индонези улсын эрх баригчид гэр бүл, гэрлэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэд хэдэн санал дэвшүүлээд байгаа юм. Шинээр оруулж буй нэмэлт өөрчлөлтөд тусгаснаар гэр бүл болохын өмнө бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэг гэж үзэн шийтгэл оноох ажээ. Уг саналыг эсэргүүцсэн иргэд нийслэл Жакарта хот дахь Парламентын ордны гадаа болон бусад хэд хэдэн хотод жагсаал цуглаан зохион байгуулжээ.

 

 

Энэ долоо хоногийн мягмар гарагт хуулийн төслийг Парламентад өргөн барьж батлах ёстой байсан ч баасан гараг хүртэл хойшлуулаад байгаа юм.

Үүнд:

- Хүнтэй гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцож, жил хүртэл хугацаанд хорино

- Гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орох, гэр бүлээс гадуурх ямар нэг харилцаанд орвол зургаан сар хүртэл ял эдэлнэ

- Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, муж, улсын бэлгэдлийг гутаан доромжилбол хууль бус үйлдэлд тооцно

- Эрүүл мэндийн болон хүчирхийллээс үүдэлтэй жирэмслэлтээс бусад тохиолдолд үр хөндвөл дөрвөн жил хүртэл хорих ялтай

Хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчдын дунд оюутнууд олноороо байжээ. Жагсагчид Парламентын хурлын дарга Бамбанг Соесатётай уулзахыг шаардаж эмх замбараагүй байдал газар авчээ.

 

 

Тэд цагдаа нар луу чулуу нүүлгэж, цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч, даралтат усаар шүршсэн байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.