Вьетнам улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргыг согтуу Монгол иргэн зодлоо гэх дуудлага мэдээлэл цагдаа байгууллагад өчигдөр орой 22.50 цагийн үед иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер бич ресорт амралтын газраас уг дипломат ажилтныг гарч явах үед нь Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, 41 настай, эрэгтэй М нь согтуугаар биед нь халдаж танхайрсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.