СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Хонконгийн жагсагчдад ТОМ боломж

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр долоо хоногийн дараа аравдугаар сарын 1-ний өдөр тохиох гэж байна. Дэлхий дээр хамгийн их хүн амтай хүчирхэг гүрний эрх баригчид ойн арга хэмжээнд зориулж галт наадам, үлээвэр найрал хөгжим, цэргийн сүрт жагсаал зэргийг хийхээр бэлтгэлээ базааж байна.

Баярын арга хэмжээнүүдээс гадна Хонконгт эсэргүүцлийн жагсаал 16 дахь долоо хоногтоо тасралтгүй үргэлжилж байгаа энэ үед аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалах нь хамгийн чухал бэлтгэл ажлуудын нэг юм. Гэвч Хонконгийн жагсаал долоо хоногийн дараа намжих бус эсрэгээрээ илүү өргөн хүрээг хамарч болзошгүй гэж ажиглагчид үзжээ.

 

 

10 жилийн өмнөх ба одоогийн Хятад

Мао Зэдуны толгойлсон тэмцэгчид иргэний дайнд ялснаас хойш 1949 оны аравдугаар сарын 1-нд тунхаглан зарласан орчин үеийн Хятад жил бүр баяраа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн ч энэ удаад тэгш тоотой ой тохиож байгаа тул өмнөх жилүүдээс ч сүр жавхлантай болно гэжээ. Үүгээр зогсохгүй Хятадын олон улсын тавцанд эзлэх байр суурь 10 жилийн өмнөхөөс илүү батжин дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болсон билээ. Тэр дундаа

 

 

Баярын гол арга хэмжээнүүд нийслэл Бээжин хотод төвлөрнө. Нийслэлд болох цэргийн сүр жавхлант баярын жагсаалд Хятадын цэрэг армийн орчин үеийн дэвшилтэт технологийг дэлхийн дахинд гайхуулах зэр зэвсгийг дэлгэн харуулах юм. Уг илтгэлтээ улс орны ирээдүйн зорилгыг тусгаж,  хүндэтгэл үзүүлэх аж.

Цахим болон агаарын орчинд харуул хамгаалалтыг чангатгаж байна

Тяньаньминий талбайн орчимд болох цэргийн жагсаал зөвхөн уригдсан зочдод л нээлттэй. Талбайн эргэн тойронд харуул хамгаалалтыг чангатгаж, ойролцоох зочид буудал, зоогийн газар, метроны буудал, худалдааны төвүүдийг түр хаах болон ажиллах цагийг богиносгоно гэжээ. Мөн баярын өдөр агаарын бохирдлоороо толгой цохидог Бээжингийн тэнгэрийг цэлмэг, нарлаг байлгахын тулд нүүрс түлдэг цахилгаан станцууд, үйлдвэрүүдийг түр зогсооно.

 

 

Айл болгоны хаалган дээр БНХАУ-ын туг далбааг байршуулан гудамж талбайг чимэглэх ба ойн арга хэмжээг угтаж Weibo цахим сүлжээн дэх улс орны өнгө төрхийг гутаасан бүх контентуудыг цэвэрлэж эхэлсэн байна.

Хонконгийн жагсагчид дэлхийн анхаарлыг татах ТОМ боломж

Баярын арга хэмжээ Хонконгийн жагсагчдын хувьд дэлхийн нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ татах хамгийн боломжтой үе юм. Жил бүрийн энэ өдөр Хонконгт Бээжингийн эсрэг жагсаал болдог ч энэ жил дэлхийн нийт ажиглаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Жагсаал үргэлжлэх тусам жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн ширүүссээр байна.

 

 

Ойн арга хэмжээнээс урьтаж энэ сарын 29-ний өдөр дэлхийн хэд хэдэн хотод Хонконгийн жагсаалыг дэмжигчид “Дарангуйлан захирах дэглэмийн эсрэг дэлхийн хөдөлгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.