СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НМХГ: "Төгс билиг", "Соёмбо", "Кингс кидс", "Оюут" дунд сургуулиуд цайны газаргүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

НМХГ-аас 2018-2019 онд 90 сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн талаараа танилцуулж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжих тул сургуулиуд үдийн хоол бэлтгэх чанар стандартын шаардлага хэр хангаж байгаа баталаар холбогдох байгууллагын удирдлагуудад уг мэдээллийг хүргэж байна.

Төрийн өмчийн 74 зориулалтын, 59 нь зориулалтын бус, 5 сургууль цайны газаргүй байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургуулиуд цайны газаргүй байна.

Нийт цайны газруудын 28 буюу 23 нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна.

Шалгалтад хамрагдсан зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идэж, гэртээ цэвэрлэж байгаагаас цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуйн, ариун цэврийн шаардлага хангаагүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна.
Долоон сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

Засгийн газрын 2015 оны тогтоолоор хүүхдийн байгууллагад хуванцар аяга, таваг, сав хэрэглэхгүй гэж заасан байдаг. . Эцэг, эхчүүд сургуулийн захиргаанд сануулахад хүүхдийн аяга, таваг никель гадаргуутай байх хэрэгтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ". Учир нь үдийн цай хөтөлбөр хэрэгжих явцад тээвэрлэн авчирсан унд  цайнд хүүхдүүд хордож байгаа тул үдийн хоол хөтөлбөр хэрэгжих үеэр сургуулиад дотроо цайны газартай байж хоол унд бэлтгэх шаардлагатай. Иймд холбогдох яам, газруудад уг асуудалд анхаарлаа хандуулах ажиллах хэрэгтэй" гэсэн юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.