Пакистаны захиргаанд байдаг Кашмирын Мирпур хотын ойролцоо 5,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай эх сурвалж мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас багадаа 20 орчим иргэн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Төв замууд хагарч, байшин барилгууд газар хөдлөлтийн үеэр нурж сүйдсэн байна. Одоогоор байгалийн гамшгийн улмаас тохиосон гарз хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байгаа юм. 2005 онд тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэн амиа алдаж байсан гашуун сургамж бий.
Газар хөдлөлтийн голомт Мирпур хоттой ойр байсан тул тэнд хамгийн их гарз хохирол учруулсан байна. Хөрсний гүний 10 км-т голомтыг бүртгэжээ. Амиа алдсан иргэдий дунд бага насны хүүхдүүд байгааг эх сурвалжууд дурдсан байна.
Пакистан улсын армийн бие бүрэлдэхүүн эмнэлгийн болоод нисэх хүчний тусламж үзүүлжээ. Орон нутгийн цагаар мягмар гарагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Исламабад болон Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотуудад мэдрэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com