13 дугаар зууны үеийн Италийн сор болсон уран зураачдын нэг Чимабуэн ховор нандин бүтээлийг Парисын ойролцоо тосгонд амьдардаг эзэгтэй гал тогооны өрөөнөөсөө олжээ.
Christ Mocked буюу Христийг доромжилсон нь нэртэй уран зураг орчин цагийн ханшаар 4-6 сая еврогийн үнэ хүрэх юм байна. Урлаг судлаачдын хэлснээр эмэгтэй уран зургийг ховор нандин бүтээлийн эх хувилбар гэдгийг мэдэлгүй Францын Компене тосгон дахь гал тогооны өрөөндөө өлгөсөн байжээ.
Алдарт уран зураач Чимабуэ буюу Ченни ди Пепо 1280-аад оны үед Христийн цовдлол, зовлон зүдгүүр, өвчин шаналал, тэсвэр тэвчээрийг илэрхийлсэн найман хэсэг зураг зурсны нэг гэж судлаачид баталж байгаа юм. Эдгээрийн хоёр нь Лондон дахь Үндэсний галлерейд хадгалагддаг аж.
Эх сурвалж: www.theguardian.com