Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болов. Уг өдөрлөгийн үеэр яамны харьяа байгууллагууд өөрсдийн хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэд танилцуулав.
Энэхүү өдөрлөгийн үеэр зэвсэгт хүчний техник хэрэгслийг олон нийтэд дэлгэн харуулж, хээрийн гал тогоонд хийсэн шинэхэн хүүхдийн будаа, хүйтэн цайг хүмүүст өгч байлаа. Мөн холбооны хэрэгсэл, буу зэвсгийг хэрхэн ажилладгийг иргэдэд тайлбарлан, БНӨСУ дахь Мотобуудлагын батальонтой онлайнаар холбогдон нөхцөл байдлын талаар иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч байсан юм.