Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр/9 дүгээр сарын 24/ хянан хэлэлцжээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар улс төрийн 34 нам бүртгүүлээд байгаа бөгөөд хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан ШИНЭ намыг бүртгэсэн. Түүнээс хойш 5-6 ч нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн ч ийнхүү татгалзаад байна. Сонгууль дөхөж байгаа учир нам байгуулж, улс төрийн тоглолт хийх гэсэн иргэдийн хүсэлт ихэссэн гэдгийг дээрх мэдээллээс харж болох биз ээ.