Судлаачид Газар дундын тэнгисийн орчимд нуугдсан байсан тивийг шинээр нээжээ. Уг тив нь тэнгисийн орчимд газарзүйн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн бий болохдоо өндөр уулсын цуваа нуруу, хонхор хотгор газруудыг үүсгэжээ.
Greater Adria буюу Их Адриа нэртэй живж алдагдсан тив газар нутгийн массын хэмжээгээрээ Гринланд мөсөн аралтай тэнцүү, Хойд Африкийн эх газраас тасарч 140 сая жилийн турш Өмнөд Европын доор булшлагджээ. Их Адриа тивийн ихэнх хэсэг Газар дундын тэнгисийн усан доор Испаниас Иран хүртэл нуугдан оршиж байна гэж судлаачид үзжээ.
Шүрэн арал, тэнгисийн ус, язмагуудаар хучигдсан хадархаг уулархаг тивийн дээгүүр Альпийн нуруу, Балкан, Грек, Турк зэрэг 30 орчим орны газар нутаг бүрхсэн байна. 240 сая орчим жилийн тэртээ тектоник хавтны нөлөөгөөр анх үүссэн тивийг илрүүлэхэд олон тооны газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, урт удаан хугацааны ажиглалт судалгааг явуулжээ.
Их Адриа тив Мезозойн галавын эрт үед бүрэлдэж эхэлсэн гэж газарзүй судлаачид үзсэн байна. Ойролцоогоор 100 км зузаан хөрстэй орхигдсон тив багадаа 1,500 км гүнд нуугджээ.
2017 оны нэгдүгээр сард судлаачид 200 сая жилийн өмнө тасарч лаваар хучигдсан алдагдсан тивийг илрүүлж байсан удаатай. Уг тив Энэтхэгийн далайд Маврикийн арлын доор живсэн болохыг нээсэн билээ.
Эх сурвалж: www.cnn.com