Францын алдарт реппэрүүд Бооба, Каарис нар өнгөрсөн наймдугаар сард Орли нисэх буудал дээр болсон зодоонд оролцож саатуулагдаад байсан. Тэдний бичлэг цахим ертөнцөд цацагдсанаар шуугиан тарьсан юм.
Францын шүүх реппэрүүдийн хэргийг хэлэлцэж хоёуланд нь тэнсэн харгалзах ял оноолоо. Мөн 50,000 еврогийн торгууль ноогдуулсан байна. Нисэх буудал дээр болсон зодоонд оролцсон бусад есөн хүнд жил хүртэл хорих ял оноожээ.
Болж өнгөрсөн хэргийг эргэн дурдахад наймдугаар сарын нэгний өдөр Бооба буюу 41 насай Ели Яфа нисэх буудал дээр өөрийн өрсөлдөгч Каарис буюу 38 настай Окоу Гнакюритай уулзсан байна. Тэд хоёулаа Барселон руу нисэх гэж байжээ. Реппэрүүдийн татваргүй барааны дэлгүүрт зодоон хийсэн бичлэгийг нисэх буудал дээр байсан хүмүүс цахим сүлжээнд байрлуулсан байна.
Энэ зодооноос болж нисэх буудлын үйл ажиллагаа түр зогсож, олон зуун хүний нислэг саатжээ. Нэгэн цагт хамт уран бүтээл туурвиж байсан ч хожим өрсөлдөгчид болсон Бооба, Каарис нарыг гурван долоо хоногийн турш хорьж, 30,000 еврогийн батлан даалтанд сулласан юм.
Эх сурвалж: www.bbc.com