СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-10-10

35 сая ам.долларын татварын асуудлыг Арбитрын шүүх рүү шилжүүлнэ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ.

. Нэгдсэн төсвийн тэнцэл 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэнэ. Харин инфляцийн түвшин найман хувьд хүрсэн нь олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсч, дэлхийн худалдааны дайнаас шалтгаалж валютын ханш өссөн зэргээс үүдэлтэй. Ажилгүйдлийн түвшин буурч 7,5 хувьд хүрсэн гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Мөн

БНХАУ-ын хилийн боомтын нэвтрэх чадвар нэмэгдэж, нүүрсний экспорт хоёр дахин өссөн. . Оны эцэст энэ үзүүлэлтийг 4 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна хэмээн мэдээллээ.

 

“РИО ТИНТО”-ТОЙ ТОХИРОЛЦЖЭЭ

 

 

Монгол улсын засгийн газар Оюутолгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн олон удаагийн яриа хэлэлцээрийг “Рио Тинто” компанитай хийсэн. Монголын талын ногдол ашиг хүртэх өгөөжийг наашлуулах, санхүүгийн, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах асуудлуудаар хэлэлцээр хийж . Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа аж.

 

ТАВАН ТОЛГОЙН ОРДОД ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА

 

. Монгол улсын Засгийн газраас Тавантолгойн ордод цахилгаан станц барьж, Оюутолгойг дотоодоос эрчим хүч авах ёстой гэсэн байр суурин дээр байгаа.  Энэ асуудал зарчмын шийдэлд хүрч ахиц дэвшил гарчээ. 

Мөн “Рио Тинто” компаниас 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр шаардсан ч татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас .

Мэдээллийг бүрэн эхээр нь энэ холбоосоор хүлээн авч үзнэ үү!

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.