Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бохир шүүлтийн золиос болсон олон ширэн бээлийтнүүдийн гомдол дор өндөрлөлөө.
AIBA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооны бохир шүүлт, авилгалын хэрэг нь хэрээс хэтэрсэн тул "Олон улсын олимпийн хороо"-ны шийдвэрээр Токио-2020 олимпийн их наадамд боксын төрлийг зохион байгуулах эрхээ хасуулан шийтгүүлээд байгаа билээ. Гэвч тэд засрахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Олимпийн их наадмын өмнө зохион байгуулагдсан ДАШТ хэдий ч Олимпийн их наадамд оролцох эрх олгогдоогүй ба урьдын адил шударга бус шүүлттэй болж өнгөрлөө.
Сонирхогчдын боксын спортод бохир шүүлтийн асуудал гарсан хэвээр байгаа нь манай ширэн бээлийтнүүдэд бодитоор тохиолдсоныг энд дурьдах нь зүйтэй. Өнөөдөр үзэгч түмэндээ гурван тулааныг онцлон толилуулж байна.
52кг жинд Х.Энхмандах Казахстаны Сакен Бибоссиновтой тулалдан "үзэгч миний харахад" манай боксчин гурван үе илүүрхэн зодох шиг боллоо. Гэвч ялалт эсрэг талд...
63кг жинд манай шилдэг тулаанчдын нэг болох Б.Чинзориг мөн л ялалтаа луйвардууллаа.
57кг жинд мөнгөн медалийн төлөөх тулааны дараа Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоонд эсэргүүцлийн мэдэгдэл өгсөн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Боксын дэлхийн аварга дээр ажиллаж байгаа Монголын багийн зүгээс Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж, Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өглөө" гэсэн байна. Гэвч тэд шийдвэрлэсэнгүй.
Sain uzje manai tamirchin bas sain uzbek bn
AIBAgiin temtseend orood hereggui Sonirhogchiin boksiig. Olimpoos hasah heregtei.
Узбек илүү бнаа
аймар луйвардууллаа Аiba сөнөжээ
uzbek iluu l bn daa
Enhmandah sain baina.Kazakiig bol yalsan l bna .Bitgii shantraarai, daraagiin udaa ylah l bolno.3 2 iin tulaan gedeg chin haashaa ch ergej medeheer onoo.Gehdee l Enhmandahiin baih bailaa.Haramsaltai bna.