Американ Эйрлайнсын нислэгийн үеэр бүдүүлэг зорчигч суудлаа нүдэж, бусад зорчигчид руу хашгичин, тамхи татсанаас нислэг замдаа саатсан байна. Аризона мужийн нийслэл Фоеникс хотоос Миннесота мужийн Миннеаполис хотыг чиглэсэн 2408 дугаар нислэг хөөрөөд цагийн дараа чиглэлээ өөрчлөн газарджээ.
Зорчигч Жим Дикейн хэлснээр бүдүүлэг зорчигч бусад руу хашгичиж, урд байгаа сандлаа цохиж нүдсэн байна. Эрэгтэй хэт балмад авир гаргаснаас хойш 20 минутын дараа нислэг чиглэлээ өөрчилж газардах болсныг нисгэгч зарлажээ. Денверийн нисэх буудалд газардсаны дараа эрэгтэйг хууль дүрмийн дагуу албадан онгоцноос буулгасан байна.
Буухаасаа өмнө эрэгтэй угаалгын өрөөнд орж тамхи татан “та нар бүгд хууртагдсан” хэмээн орилж зарим эрэгтэй зорчигчид түүнийг зогсоохоор бэлдэж байсан гэж өөр нэг гэрч ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com